Хээр талын шуранхай гэгддэг хөөмий , уртын дуу маань Хятад улсын соёлын өв гээд ЮНЕСКО-д бүртгэгдсэн байх юм. Бас өөр монгол дээл , морин хуурыг маань өөртөө хамаарах зүйл гээд бүртгүүлэх гээд шунахайрч байгаа нь нэгэнт хүмүүст тодорхой болоод байна. Ийм юм байж болох уу? Харсаар байгаад өөрийн гэх бахархал бүхнээ урд хөршийнхөө хорон санаатнуудад өгөөд алдах уу, өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж чадах хирээрээ хамгаалж үлдэх үү гэдэг асуудал бидний өмнө тулаад ирлээ. Залуус аа бид монгол өв соёлоо ингэж Хятадын шунахай санаатнуудад алдчихаад юугаа монгол гэж гадаадын жуулчдад бахархаж таниулах вэ, юугаараа бид монгол манайд ирээч ээ гэж уриалан дуудах вэ? Манай улсын онцлог соёлыг гайхан бишрэхээр ирсэн жуулчдад бид энэ манай үндэсний хувцас хятад дээл , үндэсний хөгжмийн зэмсэг хятад морин хуур гээд зогсож байх уу? Юуны төлөө бид аялал жуулчлалыг монголд хөгжүүлнэ дэмжинэ гэж сурч мэргэшиж байгаа билээ, бид л Монгол гэдэг нэрийг дэлхий дахинд таниулж байх ёстой хүмүүс шүү дээ. Тиймээс өөрсдийн өв соёлоо хамгаалж үлдэх талаар бүгд өөрийн дуу хоолойгоо нэгтгэж тэмцэхэд өөрийн чадах хэрээрээ идэвхитэй оролцъё гэж уриалмаар байна. Клубын удирдах зөвлөлийг ч мөн энэ тал дээр хүмүүсийн хийж буй үйл ажиллагаанд нэгдэж өөрийн сургуулиасаа эхлээд оюутан залуусыг энэ ажилд идэвхижүүлэхэд хүчин чармайлт гаргаач гэж хүсье! Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи холбоосноос үзээрэй. http://mongolsoyol.blog.banjig.net/
Энэ миний монгол соёл гэж ам бардам хэлэхийн тулд өвөг дээдсийнхээ өв уламжлалыг хадгалж үлдэхийн төлөө нэгдэцгээе залуус аа







